AI Retail Execution & Performance Platform

Тавиуран дээр тань юу болж байгааг өдөр бүр харуулна.

Мерчиндайзер дэлгүүртээ очсон эсэх, тавиурын өрөлт стандартын дагуу байгаа эсэхийг систем өдөр бүр шалгаж, дутагдал илэрвэл хариуцсан хүнд нь даалгавар болгон оноодог. 2023 оноос Монголын FMCG брэнд, сүлжээ дэлгүүрүүдэд зориулан хөгжүүлж байна.

95%+

Танилтын нарийвчлал

50-с дээш сургалтын зурагтай үед

600+

Салбар өдөр бүр

Хамгийн том нэвтрүүлэлт

3,000+

Мерчиндайзер, төлөөлөгч

Өдөр тутмын идэвхтэй

92%

Планограмм нийцэл

65%-иас өссөн

* Гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь харилцагч хувьцаат компанийн 2025 онд нийтэд нээлттэй гаргасан санхүүгийн тайланд үндэслэв.

Хэрэглээний тохиолдлууд

Дэлгүүрийн төрөл бүрд хяналтын ажил өөр өөр байдаг тул платформыг хэрэглээний тохиолдол бүрээр тохируулж нэвтрүүлдэг.

Супермаркет

  • Ажилтны удирдлага, ээлжийн хуваарилалт
  • Өдөр тутмын даалгавар — нээлт, хаалт, цэвэрлэгээ, өрөлт
  • Дэлгүүрийн план зохион байгуулалт (layout builder)
  • Шалгах-батлах урсгал, зургийн нотолгоо

Сүлжээ дэлгүүр

  • Олон салбарын өдөр тутмын хэрэгжилтийн хяналт
  • Салбар хоорондын гүйцэтгэлийн жагсаалт
  • Гүйцэтгэл муутай салбарын автомат сэрэмжлүүлэг
  • Нэгдсэн самбар — 600+ салбар дээр туршигдсан

Брэндийн мерчиндайзинг

  • Айлчлалын төлөвлөгөө, GPS баталгаажсан ирц
  • Тавиурын зургийн AI танилт, SKU тоолол
  • Планограмын нийцэл, тавиурын эзлэх хувь
  • Худалдааны цэгийн нэгдсэн бүртгэл

Нийлүүлэгч, дистрибьютер

  • Өөрийн бүтээгдэхүүний байршлыг түнш дэлгүүрүүдэд хянах
  • Төлөөлөгчийн маршрут, айлчлалын бүртгэл
  • Хоосон зай, дутагдлын мэдэгдэл
  • Борлуулалтын цэг тус бүрийн гүйцэтгэлийн түүх

Нарийвчлалын бодит тоо

Ганц тоо бүхнийг хэлж чадахгүй.

Салбарын нийлүүлэгчид "95%", "97%", "98%" гэж бичдэг ч юуны нарийвчлал болохыг хэлдэггүй. Брэнд танихтай, яг тухайн багц/хэмжээг ялгахтай адилгүй. Бид хоёуланг нь тусад нь хэмждэг.

ХэмжүүрҮзүүлэлтНөхцөл
Брэнд танилт95.3%50-с дээш тэмдэглэгээтэй сургалтын зурагтай бүтээгдэхүүн дээр
SKU түвшний танилт (яг хувилбар, хэмжээ)87.5%Ижил нөхцөлд. Ижил дизайнтай өөр багцын хэмжээг ялгах нь мэдэгдэхүйц хэцүү
Хүний хяналтын дарааХяналттайИтгэлцэл багатай таних бүрийг хүн шалгаж эцэслэдэг
Шинэ SKUСургалт шаардлагатайҮрийн зураг цуглуулах хүртэл тухайн SKU хамрагдахгүй

Ажиллах зарчим

Хэрэглэгч бүртгэхээс тайлан гарах хүртэлх бүх шат нэг платформ дээр явагддаг тул Excel, Google Форм, Viber чат хооронд шилжих шаардлагагүй.

01

Хэрэглэгч ба хандалтын удирдлага

Баг үүсгэх, эрх (админ, бүсийн менежер, ахлах, мерчиндайзер, дэлгүүрийн ажилтан), шошгоор бүлэглэх, бүсийн хязгаарлалт, 2FA, IP хаяг ба байршлын хязгаарлалт.

02

Салбар, дэлгүүрийн удирдлага

Excel/CSV-ээр бөөнөөр импортлох, Google My Maps-аас GPS координат татах, дэлгүүрийг бүс/сүлжээ/гүйцэтгэлийн түвшнээр сегментчлэх, менежер хуваарилах.

03

Хэрэгжилтийн асуумж зохиох

Утасны камераар зөвхөн Live зураг, нөхцөлт логик, давтагдах хэсэг, брэндийн загвар, хугацааны төлөвлөлт. Асуултаа Excel-ээр бөөнөөр оруулах боломжтой.

04

Имэйл, Viber, холбоосоор түгээх

Бүх салбар руу нэг зэрэг илгээх эсвэл хуваарьт илгээлт. Нэвтрэх шаардлагагүй unique холбоос, iOS/Android апп, PWA суулгац.

05

Цуглуулалт ба очсон баталгаа

GPS-тэй илгээлт ойролцоох дэлгүүрийг 300м–1км радиуст автоматаар таних. Geofence нийцэл нь мерчиндайзер үнэхээр тухайн дэлгүүрт очсоныг баталгаажуулна. Үйлдэл бүр газрын зураг дээр шууд харагдана.

06

Хиймэл оюун: зураг таних, тавиурын аналитик

Өөрийн SKU дээр загвар сургах (50-с дээш зурагтай үед 95% гүйцэтгэл), тавиурын дүүргэлт ба хоосон зайн %, SKU болон нүүрний тоо, планограмм өрөлт ба тулгалт.

07

Шалгах ба батлах

Хариуг эцэслэхээс өмнө хяналтын ажилтан шалгах урсгал, тайлбартай буцаах, дахин илгээсэн түүх, баталгаажуулалтын чанарын хэмжүүр.

08

Даалгавар ба гүйцэтгэлийн хяналт

Илэрсэн зөрчил даалгавар болж, дэлгүүр зургийн нотолгоотойгоор хаана. Дэлгүүр/SC/өдрөөр гүйцэтгэлийн хувь харагдана.

09

Үр дүн, тайлан, хяналтын самбар

Нийцлийн %, сүүлд очсон огноо, heatmap ба Sankey тайлан, гүйцэтгэл муутай дэлгүүрийг менежерт автоматаар сэрэмжлүүлэх, 7 хоног тутмын чиг хандлага.

Боломжуудын дэлгэрэнгүй

Бодит нэвтрүүлэлтүүдэд өдөр бүр ашиглагдаж буй боломжуудыг бүлгээр нь жагсаав.

Хэрэглэгч, хандалтын удирдлага 5
  • Баг, хэрэглэгч үүсгэх — нэмэх, хасах, үүрэг оноох, Excel файлаас бөөнөөр үүсгэх, нэвтрэх эрх сэргээх
  • Эрхийн удирдлага — админ, бүсийн менежер, ахлах, мерчиндайзер, дэлгүүрийн ажилтан
  • Шошгын удирдлага — хэрэглэгчийг ажлын чиглэлээр нь бүлэглэж, шошгоор удирдах
  • Бүсийн хязгаарлалт — менежер зөвхөн өөрийн дэлгүүр, бүсээ харна
  • Аюулгүй байдал — давхар баталгаажуулалт (2FA), IP болон байршлын хязгаарлалт, хэрэглэгч бүрт тусдаа холбоос
Салбар, дэлгүүрийн удирдлага 5
  • Төвлөрсөн бүртгэл — дэлгүүр бүрийн холбоо барих, байршлын мэдээлэл нэг дор
  • Бөөнөөр импортлох — Excel/CSV-ээс дэлгүүр, координат, менежер оруулах, урьдчилсан шалгалттай
  • Координат импорт — Google My Maps-аас GPS байршил татах
  • Сегментчлэл — дэлгүүрийг бүс, сүлжээ, гүйцэтгэлийн түвшнээр бүлэглэх
  • Менежер хуваарилалт — бүсийн менежер, хариуцагчийг дэлгүүрийн бүлэгт холбох
Асуумж зохиох 5
  • Хэрэгжилтийн маягт — утасны камераар зөвхөн шууд зураг, 20+ төрлийн тохиргоо
  • Нөхцөлт логик — өмнөх хариултаас хамаарсан асуулт, давтагдах хэсэг
  • Ангилал ба брэндийн загвар — сэдвээр ангилах, лого, өнгө тохируулах
  • Хугацааны төлөвлөлт — нээлттэй цаг, дуусах хугацаа, идэвхтэй/идэвхгүй төлөв
  • Excel-ээс импортлох — асуулт, загварыг бөөнөөр оруулах
Түгээх суваг 5
  • Имэйл суваг — бүх салбар руу нэг зэрэг илгээх, нээлт, даралтын хяналттай
  • Viber суваг — мессеж, судалгаа илгээх, утасны дугаар тулгалт
  • Нээлттэй холбоос — нэвтрэх шаардлагагүй тусдаа холбоосоор бөглөх
  • Гар утасны апп — iOS, Android, PWA суулгац
  • Хуваарьт илгээлт — тодорхой цагт автоматаар илгээх
Цуглуулалт, очсон баталгаа 5
  • Олон шаттай бөглөлт — "Нэмэх" товчоор давтагдах хэсэг, ноорог хадгалалт
  • GPS илгээлт — ойролцоох дэлгүүрийг 300м–1км радиуст автоматаар таних
  • Geofence нийцэл — ажилтан үнэхээр дэлгүүрт очсоныг баталгаажуулах
  • Зураг автомат хадгалалт — илгээгдмэгц хадгалагдаж, тайланд шууд орно
  • Газрын зургийн хяналт — үйлдэл бүр бодит цагт зурган дээр харагдана
AI шинжилгээ 6
  • Танилтын загвар — өөрийн SKU дээр сургаж, 50-с дээш зурагтай үед 95% гүйцэтгэл
  • Тэмдэглэгээний хэрэгсэл — зураг дээр бүтээгдэхүүн тэмдэглэж загвар сайжруулах
  • Тавиурын дүүргэлт — байршил, хоосон зайн хувийг автоматаар тооцох
  • SKU болон нүүр тоолол — зургаас тоо ширхэг, нүүрний тоо гаргах
  • Планограм — тавиурын стандарт өрөлтийг систем дотроо зохиож, бодит байдалтай тулгах
  • Нэг судалгаанд олон загвар — хөргөгч, гондол зэрэг өөр төрлийн тавиурыг нэг маягтаар үнэлэх
Шалгах, батлах 4
  • Батлах урсгал — хариуг эцэслэхээс өмнө хяналтын ажилтан шалгана
  • Тайлбартай буцаах — шалтгаан зааж дахин илгээлгэх
  • Хүлээгдэж буй жагсаалт — загвар, салбар, огноогоор шүүх
  • Түүхчилсэн бүртгэл — дахин илгээлт бүрийн өөрчлөлт хадгалагдана
Даалгавар, гүйцэтгэл 4
  • Даалгаврын загвар — дахин ашиглагдах шалгах хуудас
  • Автомат үүсгэлт — дэлгүүр, ажилтан бүрд өдөр тутмын даалгавар
  • Зургийн нотолгоо — гүйцэтгэлийг зурагтай нь баталгаажуулж хаах
  • Гүйцэтгэлийн самбар — дэлгүүр, хариуцагч, өдрөөр бүрэн/хагас/орхигдсон хувь
Тайлан, самбар 6
  • Дэлгүүрийн түүх — нийцлийн хувь, сүүлд очсон огноо, хүлээгдэж буй ажил
  • Үр дүнгийн самбар — шүүлттэй хүснэгт, график, нийт/батлагдсан/хүлээгдэж буй тоо
  • Автомат сэрэмжлүүлэг — гүйцэтгэл муутай дэлгүүрийг менежерт мэдэгдэх
  • AI дүгнэлт — хэвийн бус үзүүлэлт, чиг хандлагыг илрүүлэх
  • 7 хоногийн чиг хандлага — салбар бүрийн идэвхийн график
  • PDF, Excel экспорт — зураг, оноотой нь хэвлэхэд бэлэн тайлан

Танилт хэрхэн ажилладаг вэ

Бид бэлэн загвар зардаггүй бөгөөд танай SKU дээр, танай дэлгүүрийн бодит нөхцөлд загвараа сургаж нэвтрүүлдэг.

Танай каталогоор сургана

Бүтээгдэхүүн тус бүрд 50-с дээш зураг тэмдэглэснээр танилт 95% гүйцэтгэлд хүрдэг. Шинэ SKU нэмэгдэхэд загварыг дахин сургана.

Монголын тавиурын өгөгдөл

Загвар нь Монголын дэлгүүрт, Монголын гэрэлтүүлэгт, Монголын баглаа боодол дээр сургагдсан. Дэлхийн нийлүүлэгчийн ерөнхий сан үүнийг хамардаггүй.

Тоолохоос гадна дүгнэнэ

SKU болон нүүрний тоо, хоосон зай, дүүргэлтийн хувь, планограмтай тулгасан нийцлийг нэг дор гаргаж өгдөг.

Эргэлзээтэй тохиолдлыг хүн шалгана

Итгэлцлийн оноо доогуур таних бүрийг хяналтын дараалалд оруулж, хүний шийдвэрээр загварыг сайжруулна.

Планограмм зохион байгуулах дэлгэц.
Планограмм зохиох — тавиур бүрийн стандарт өрөлтийг тодорхойлно.
Бүтээгдэхүүний каталогийн дэлгэц.
Бүтээгдэхүүний каталог — SKU бүрийг код, зурагтай нь бүртгэнэ.

Дэлхийн нийлүүлэгчээс юугаараа ялгаатай вэ

Сарын нэг тогтмол төлбөр

Гадны системүүд зураг бүрээс, загвар бүрээс төлбөр авдаг бол бидний үнэ сарын тогтмол дүнтэй тул хяналтаа өргөжүүлэхэд төсөв тань өөрчлөгдөхгүй.

Орон нутгийн SKU хамрах хүрээ

Монголын брэнд, орон нутгийн үйлдвэрлэгч, дэлгүүрийн өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг гадны сан таньдаггүй. Бид эдгээрийг өдөр бүр сургаж нэмдэг.

Нэвтрүүлэлтийг бид өөрсдөө хийдэг

Дэлгүүрийн жагсаалт, эрхийн бүтэц, планограм, загвар сургалт, багийн сургалтыг бид өөрсдөө газар дээр нь хийж өгдөг.

Дэмжлэг Монголын цагаар

Өглөө 7 цагт 600 дэлгүүр асуудалтай тулгарвал хариулах хүн энд, энэ цагийн бүсэд байна.

Харьцуулалт

Түгээмэл асуулт

Уламжлалт шалгалт, аудитаас юугаараа ялгаатай вэ?

Уламжлалт аудит цөөн дэлгүүрийг тогтсон хуваариар хамардаг тул зардал өндөр, мэдээлэл нь гарах үедээ хуучирсан байдаг. Бид танай багийн өдөр тутмын зургийг ашиглаж, бүх дэлгүүрийг тухай бүрд нь үнэлдэг.

Манай мерчиндайзеруудыг орлох уу?

Үгүй. Танай багийг орлохгүй, харин тэдний ажлыг хэмжигдэхүйц болгодог. Мерчиндайзер урьд нь бөглөж байсан цаасан хуудсаа утсаараа солино.

Манай SKU-г таних загвар танд байхгүй шүү дээ?

Тиймээс нэвтрүүлэлтийн эхний үе шат бол таны каталогоор загвар сургах явдал. Модел сургахад маш хялбархан.

Интернэт муутай дэлгүүрт ажиллах уу?

Апп офлайн горимд зураг цуглуулж, холболт сэргэхэд автоматаар илгээдэг. Ажилтан дахин очих шаардлагагүй.

Зураг чанаргүй байвал яах вэ?

Камер зураг авах үед бүдгэрэлт, гэрэлтүүлгийг шалгаж, тохиромжгүй бол дахин авахыг шаарддаг. Танилт эхлэхээс өмнө чанарын шүүлт хийгддэг.

Пилотоор эхэлье

Танай хамгийн чухал ангилал, сонгосон дэлгүүрүүд дээр хэмжигдэхүйц пилот. Бодит зурагт суурилсан танилтын үзүүлэлтийг эхний долоо хоногт харна.

Пилотын талаар ярилцах