Топоптин ХХК

Тавиур бүрийн бодит дүр зураг, өдөр бүр.

Топоптин нь тавиурын эзлэх хувийг тань хянаж, өрсөлдөгчийн үнийг харьцуулж, борлуулалт хаанаас алдагдаж байгааг AI-аар өдөр бүр илрүүлдэг гүйцэтгэлийн хяналтын платформ юм.

Планограмм зохион байгуулах дэлгэц: тавиур бүрд бүтээгдэхүүнийг өрж, стандарт өрөлт үүсгэнэ.
Брэнд танилт 95.3%GPS-ээр баталгаажсан ирц

Танд эдгээр асуудал тулгарч байна уу?

AI-гүй, гар аргаар ажиллаж байх үед харилцагчдад маань гарч байсан эдгээр асуудлууд өнөөдөр магадгүй танд тулгарч байгаа.

Мерчиндайзер маань үнэхээр дэлгүүрт очсон юм болов уу, эсвэл зургаа гэрээсээ явуулчихдаг юм болов уу?

Илгээлт бүр GPS байршилтайгаар бүртгэгдэж, geofence-ээр тухайн дэлгүүр дээр нь баталгаажна. Зураг зөвхөн шууд камераас авагддаг тул галерейгаас оруулах боломжгүй бөгөөд ирц газрын зураг дээр бодит цагаар харагдана.

Очсон баталгаа · Live зураг · Газрын зураг

Зураг Viber чатаар ирдэг, тайландаа дарагддаг. Сар дуустал хэн юу хийснийг нэгтгэж чадахгүй.

Зураг илгээгдмэгц автоматаар хадгалагдаж, самбар дээр шууд тоологддог тул нэгтгэл хийх, гар ажиллагаа шаардлагагүй болно. Цуглуулалтаас тайлан хүртэлх бүх шат нэг платформ дээр явагдана.

Мэдээлэл хүргэх хурд 3.7 дахин

Өрөлт стандартаараа байгаа эсэхийг би сар болж байж, өөрөө дэлгүүр орж байж мэддэг.

AI тавиурын зураг бүрийг өдөр бүр үнэлнэ: дүүргэлт, хоосон зай, планограмм нийцэл. Зөрчил илэрвэл даалгавар автоматаар үүсч, зургийн нотолгоотойгоор хаагдана.

Планограмм нийцэл 65% → 92%

Харилцагчийн бодит үр дүн

+16%

Борлуулалтын өсөлт

Өдрийн борлуулалт *

92%

Өрөлтийн хэрэгжилт

65% байсан

2–5x

Бүтээмжийн өсөлт

Менежер тутамд ~2.5 цаг/өдөр хэмнэлт

3.7x

Мэдээлэл хүргэх хурд

Төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэл

* Гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь харилцагч хувьцаат компанийн 2025 онд нийтэд нээлттэй гаргасан санхүүгийн тайланд үндэслэв.

Платформ — тоогоор

2,000+

Салбар, дэлгүүр ашиглаж байна

5,000+

Идэвхтэй хэрэглэгч

30+

Платформын үндсэн боломж

2022

Оноос хойш тасралтгүй ажиллаж байна

Имэйл, Viber маркетингийн үйлчилгээг манай Maildy платформ хариуцдаг.

Имэйл ба Viber үзэх

Найдвартай ажиллагаа

Томоохон байгууллагууд юуны өмнө системийн тогтвортой байдлыг шалгадаг. Бидний баталгаа:

Ил тод статус хуудас

Ажиллагааны түүх, тасалдлын бүртгэл нээлттэй тул асуухаас өмнө өөрөө шалгах боломжтой.

ISO/IEC 27001:2022-т нийцүүлсэн ISMS

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо баримтжуулсан, хагас жил тутам хянадаг.

Монгол хэлээр, Монголын цагаар

Платформыг бүтээсэн инженерүүд өөрсдөө дэмжлэг үзүүлдэг. Дамжих шат байхгүй.

Аюулгүй байдал

Дараагийн алхам

30 минутын танилцуулгаар танай бүтээгдэхүүний бодит зураг дээр AI танилт хэрхэн ажиллахыг шууд харуулна.

Уулзалт товлох