Тохируулга

DKIM, SPF

DKIM болон SPF тохиргоо.

Бид мессэж бүрийг тэргүүлэх технологи, аргачлалуудыг ашиглан автоматаар баталгаажуулж илгээдэг. Түүнчлэн хэрэглэгчийн домайн нэрэнд зориулсан тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Нэг үгээр та өөрийн домайн хаягнаас мессэж явуулах эрхийг Топоптин-д итгэмжлэл гаргаж байгаа юм. Итгэмжлэл буюу DKIM, SPF-ийг домайн нэрэн дээрээ тохируулж өгснөөр junk folder, spam шүүлтүүрт орохоос хамгаалж чадах чухал үзүүлэлт болох юм.

Жишээ нь: [email protected] хаягаас та broadcast илгээхийн тулд бид эхлээд www.test.com домайн нэрийн тохиргоон дээр манай Топоптин-ийн DKIM, SPF гэсэн тохиргоог хийж өгөх юм. Ингэхдээ та өөрийн бүртгэлтэй домайн үйлчилгээ үзүүлэгч газрын DNS удирдлагын хэсэг дээр TXT төлөвтэй дараах 2 төрлийн бичлэгийг бүртгэнэ.

DKIM

Доорхи DKIM тохиргооны утга нь жишээ тул ашиглах боломжгүйг анхаарна уу!
Name: cheetah-example.domainkey
Value:
    v=DKIM1;
    t=s;
    h=sha256;
    p=MIGfMA0GCSqGSIb3DQEBAQUAA4GNADCBiQKBgQDjQsSlyP/7s/SRRGk1foWy7HDu4lv2Lwbru0lmWbHBNNMOunoRkQYVao/WZ5BzNrL29Byu9ZQigeMK+h/VLzwdnDj1HWdDJ2zNuXLTx2U2/NgYVvxfVkbahkAfRJL8AlEsQk65prWmCX5J5JDr9/T4U0JzKuQp9mUPTD2ZVNH9vQIDAQAB;
TTL: 3600

SPF

Доорхи SPF тохиргооны утга нь жишээ тул ашиглах боломжгүйг анхаарна уу!
Name: @ тэмдэгт оруулах
Value: "v=spf1 a mx include:spf.cheetahinbox.com ~all"
TTL: 3600